My life
2010-05-07
69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна

Ангилал: Элдэв хачин

69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна


Хар нvдний шил, ирвэсний арьсан цээживчээр гангарсан 69 настай эмээ шөнийн клубын тайзан дээр зогсоод хөгжим миксэлж байна гэвэл та итгэх vv? Тэгвэл vнэхээр тийм эмээ байдаг юм байна. Ruth Flowers гэдэг энэ Dj эмээ Европын шөнийн клубуудын тайзыг жинхэнэ доргиож байгаа гэнэ. Энэ бурхнаас заяасан онцгой авьяастай, ер бусын эмээ өөрийн хосгvй авьяас чадвараараа хvмvvсийн анхаарлыг гойд ихээр татаж байгаа юм. Ганган, гайхалтай, хvчирхэг энэ эмэгтэй хөгжилтэй байх дуртай бөгөөд өөрийн энэ хөгжилтэй сэргэлэн байдлаараа бусдад онцгой нөлөө vзvvлж чаддаг нэгэн аж. Электро-рок жанрын дуу хөгжмийн чадварлаг Dj эмээ маань урилгаар олон газруудад тоглодгийн дотор кино фестивал гэх мэт томоохон vйл явдлуудын хvндтэй зочин байдаг юм байна. Тэрбээр "Би vргэлж л залуу хэвээрээ байх юм шиг санаж явлаа. Цаг ямагт бөмбөг хөөж, бас бvжиглэх дуртай байсан, гэвч нэг л мэдэхэд насны намар хэвийчихсэн, тэтгэврийн нас хvрээд ирчихсэн байлаа. Тэгээд би ямар нэгэн илvv зvйлийг хайж эхэлсэн. Нэг орой надтай хамгийн ойр байдаг ач хvv маань Лондонгийн шөнийн клубт төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Ач маань намайг тэнд очихыг хvссэн ч намайг тэнд очиход тэндхийн аварга биет хамгаалагчид намайг дотогш оруулаагvй. Яагаад гэвэл тэндхийн жирийн vйлчлvvлэгчдээс би тэс ондоо нэгэн байсан гэдэг нь маргаангvй vнэн зvйл шvv дээ. Тиймээс би тэнд орохын тулд ажиллаж эхэлсэн, эцэст нь тэднийг цочролд оруулж чадсан. Намайг залуу байхад зохиогддог байсан vдэшлэгvvдээс тэнд огт өөр байсан л даа. Гэрэл, хөгжим, орчин гээд л, энэ бvхэн намайг залуужуулж байгаа юм шиг л санагдсан юм. Тэр шөнө миний vзэж харсан зvйлс миний бvхий л амьдралдаа vзсэн зvйлсээс илvvтэйгээр намайг балмагдуулж чадсан. Би тэтгэврийн хvн учир надад маш их чөлөөт цаг байсан л даа. Би ачдаа энэ бvхнээ хэлсний эцэст тэр маань намайг өөрийнхөө найз, найруулагч, продюсер франц залуутай танилцуулснаар тэдний багийнхан надад хэрхэн Dj болох, track дээр ажиллах гэх мэт олон зvйлийг зааж эхэлсэн. Энэ бvхэн vнэхээр хөгжилтэй байсан. Харин одоо бол би өөрийгөө бvжгийн талбай дээрх хэн бvхнийг хөдөлгөөнд оруулахад бэлэн байна" гэж хөгжилтэйгээр өгvvлсэн байна.


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax