Ангилал: Элдэв хачин
Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухайРумынь улсын нийслэл хот Bucharest-ын төвд цусан улаан өнгөтэй ер бусын усан оргилуур байдаг байна. Энэхvv усан оргилуурыг hemophilia хэмээх маш ховор төрлийн цус алдах эмгэгээр өвчилсөн хvмvvст туслах холбооны зvгээс санаачилсан бөгөөд энэхvv өвчнөөр өвдөж, шаналж байгаа 2000 гаруй хvмvvст тусламжийн гараа сунгахыг уриалах vvднээс хийгджээ. Румынь улсын хувьд томоохон асуудал болоод байгаа hemophilia өвчнөөр өвчилсөн хvний цус бvлэгнэх чадваргvй байдгаас урт хугацаагаар цус алдах, дотуур цус алдах гэхчилэн тарчилдаг аж. Юутай ч энэ өр өвтгөм тvvх бvхий ер бусын усан оргилуурын фото болон видео мэдээллийг сонирхохыг урья.