My life
2010-05-07
Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.

Ангилал: Элдэв хачин

Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.

Нүүр гарын арьсыг зөөлрүүлэх, цайруулах, цэвэрлэх аливаа өөрчлөлт үүсэхээс урьдчилан сэргийлэх, сэвх, толбыг арилгах зорилгоор төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэний түрхлэг, цэвэрлэх шингэнийг өргөн хэрэглэх хэрэгтэй.

Урин дулааны улирал ирэхээр бүсгүйчүүдийн сэвх тодордог. Гэрийн нөхцөлд энгийн аргаар арилгаж, бүдэгрүүлэх олон арга бий. Сэвхээ арилгахын тулд өглөө нүүр гараа угаахын өмнө шар сүү, талхны квас, өргөст хэмхийн шүүс, нимбэгний шүүс, багваахай цэцгийн ханд зэргээр арчиж болно.

Жимс жимсгэнэ ногооны бигнүүр арьсыг цэвэрлэх, цайруулах, булчин чангаруулах үйлчилгээтэй бөгөөд өнгөлөг залуу, жавхаалаг болгодог. Энэ нь ялангуяа сэвхтэй, сулхан, үлбэгэр, үрчлээстэй, нүхлэг арьстай хүмүүст тохирно. Ийм бигнүүр бэлтгэхэд тун хялбар.

Жимс ногоогоо хальсалж, сайтар цэвэрлээд зөөлөн хэсгийг нь шилэн аяганд хийж, халбагаар нухаад хатууг үрэх хэрэгсэлд үрж жижиглэнэ. Энэ бигнүүрээ тавихын өмнө нүд, хамар, амандаа хүргэлгүй 20-30 минут тавьж, нүдээ анин хэвт. Мөн жүрж, нимбэг, улаан лооль болон бусад жимс ногоог нимгэн зүсээд ч тавьж болго. Тослог, нүхлэг арьсыг орой өргөст хэмхийн давстай усаар арчаарай.

 


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 11 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax