My life
2010-05-07
Усны гайхамшигт нууцаас...

Ангилал: Элдэв хачин

Усны гайхамшигт нууцаас...

Нэг футболк үйлдвэрлэхэд л 4100 литр ус шаардагдана гэнэ үү-

Усыг бид амьд организмыг тэтгэгч гэдгээр нь л илүүтэй ойлгодог. Гэтэл хүн төрөлхтний хэрэглээ болсон амьгүй зүйлсийг бүрдүүлэгч хүчин зүйл болдгийг бид төдийлөн анзаардаггүй. Тухайлбал, ганц футболк л үйлдвэрлэхэд 4100 литр ус шаардагдана гэхээр итгэмээргүй байгаа биз. Гэхдээ энэхүү сонирхолтой баримтад багахан хэмжээний тодруулга хийх нь зүйтэй болов уу.

Та 4100 литр ус хаанаасаа буй болчихов оо гэж гайхаж магадгүй юм. Юуны өмнө цамц үйлдвэрлэхэд даавуу хийх хэрэгтэй болно. Мэдээж үүнийг боловсруулах бүхий л процесст тодорхой хэмжээний ус шаардагдана. Дараа нь даавуугаа эсгэх, оёх, бэлэн болсных нь дараа угаах, индүүдэх гээд л үйлдэл бүрт өнөөх л ус хэрэгтэй. Энэ мэтчилэн анх даавууг хийхээс цамц бүтээх хүртэл тэрхүү үйл ажиллагаанд зарцуулсан усны хэмжээг дундаж байдлаар гаргасны үр дүнд дээрх тоо гарсан байна.

Танд бидний хүргэсэн тайлбар ойлгомжтой санагдсан бол дараах нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах усны хэмжээг сонирхоод нэг үзээрэй.

Аяга цай 20 л                                  
Зүсэм талханд 40 л
Аяга кофе 170 л              
Нэг ширхэг гамбүргер 240 л
150 гр үхрийн мах 4500 л      
Ширхэг алим 70 л
150 гр хонины мах  1850 л  
Футболка 4100 л
Микро схем 32 л                    
Нэг хуудас А4 цаас 10 л


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax